ХӨВСГӨЛ АЙМГИЙН 2022 ОНЫ ТӨСӨВ БАТАЛЛАА
Хөвсгөл аймгийн 2020 оны төсвийн гүйцэтгэл, 2021 оны төсвийн өнөөгийн байдал, 2022 оны төсвийн төсөл батлах тухай асуудлыг хэлэлцэж баталлаа. Аймгийн 2022 оны төсвийн орлогын нийт дүн, орлогын нэр төрлийн хэмжээг 40,287,239.8 мянган төгрөгөөр, Аймгийн 2022 оны төсөвт төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа байгууллага, бусад байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээг 55,158.7 мянган төгрөгөөр, Аймгийн 2022 оны төсвийн жилд зарцуулах зарлагын нийт хэмжээг 40,830,621.3 мянган төгрөгөөр, Аймгийн 2022 оны төсвийн жилд аймгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардлын хэмжээг 6,601,444.0 мянган төгрөгөөр баталлаа.
2020 оны төсвийн орлогыг 113,608,306,634.76 (Нэг зуун арван гурван тэрбум зургаан зуун найман сая гурван зуун зургаан мянга зургаан зуун гучин дөрвөн төгрөг далан зургаан мөнгө) төгрөгөөр, төсвийн зарлагыг 113,601,276,828.00 (Нэг зуун арван гурван тэрбум зургаан зуун нэг сая хоёр зуун далан зургаан мянга найман зуун хорин найман төгрөг 00 мөнгө) төгрөгөөр тус тус баталлаа.
