Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ

"ЭЕРЭГ ХАНДЛАГА-НЭГ НОМ" АЯНД НЭГДЭЭРЭЙ

2021-12-07

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс санаачлан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын "Цагдан хорих байр"-ны хүүхэд эмэгтэйчүүдийн хорих өрөөг тохижуулах, тэнд байгаа этгээдүүдийг ном, сэтгүүлээр хангах, соён гэгээрүүлэх, дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор "ЭЕРЭГ ХАНДЛАГА-НЭГ НОМ" аяныг зохион байгуулж байгаа. Энэ аянд Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Х.Эгиймаа, Л.Энхжаргал, Б.Батжаргал, Д.Отгонбаяр, М.Сарангэрэл, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, аймгийн Шүүхийн Тамгын газар, Мөрөн 13 дугаар цэцэрлэгийн хамт олон, Тариалан, Чандмань-Өндөр сумын төрийн албан хаагчид, сумдын ИТХ-ын нарийн бичгийн дарга, Төмөрбулаг сумын ИТХ-ын дарга Т.Эрдэнэбат нар идэвхтэй оролцож байна.. Бусад төрийн байгууллага, албан хаагчид, ААН, иргэдийг энэ аянд нэгдэж НЭГ ном хандивлахыг УРИАЛЖ байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%