Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ

ЦЭЦЭРЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ 12-Р САРЫН 10-НААС ТҮР ЗОГСООНО

2021-12-07

Монгол Улсын засгийн газар, улсын онцгой комиссын хуралдаанаар хэлэлцэж, цар тахлын нөхцөл байдлыг үнэлэн, боловсролын бүх шатны байгууллагын хичээл сургалтын үйл ажиллагаанд дараах зохицуулалтыг хийхээр болжээ.

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ:

Орон нутагт 17-ны өдрийг дуустал хичээллээд цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр зогсоохоор шийдвэрлэжээ. Харин эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдал, хөгжих хэвийн орчин нь алдагдсан, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь гэр бүлийн орчинд харах боломжгүй хүүхдийг цэцэрлэгт нь үргэлжлүүлэн сургах боломжоор хангахаар тогтов.

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ:

Нийслэлд байршилтай өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн танхимын сургалтыг 10-ны өдрөөр дуусгавар болгож 13-17-ны өдрийн хичээлийг 100 хувь цахимаар зохион байгуулахаар боллоо. Халдварын эрсдэл харьцангуй бага байгаа учир орон нутгийн сургуулиуд 5/9 зарчмын дагуу хичээллэж 12 дугаар сарын 18-ны өдрөөс нэгдүгээр улирлын амралтыг эхлүүлнэ.

ДЭЭД БОЛОВСРОЛ:

Их, дээд сургуулиудын тухайд энэ 7 хоногийн хичээл сургалтын үйл ажиллагаа хэвийн горимын дагуу үргэлжилнэ. 12 дугаар сарын 13-ны өдрөөс амралт эхэлнэ. 2 дугаар сарын 15-ны дотор багтааж шалгалтыг танхим болон цахим гэсэн хувилбараар зохион байгуулахаар тогтжээ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%