Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ
2021-12-07
Манай улс жил бүрийн арванхоёрдугаар сарын 7-17-нд жилийн эцсийн мал тооллогыг орон даяар зохион байгуулдаг. Мал тооллогыг 1961 оноос эхлэн жил бүр зохион байгуулж байна. 2021 оны жилийн эцсийн мал тооллого орон даяар өнөөдөр эхэлж байна. Хөвсгөл аймгийн хэмжээнд энэ жил 5,6 сая, харин Мөрөн суманд 200 гаруй мянган толгой мал тоологдохоор бүртгэгджээ.
Тоолллогод Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа малтай бүх өрх, ААН, байгууллага хамрагдах юм. Мал тооллого нь мал аж ахуйн салбарын үйл ажиллагааг бодитой үнэлж, дүгнэх, макро түвшний тооцооллыг үнэн зөв тооцож, тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.