Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ

МӨРӨН СУМЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ОНХС-ИЙН ГАРЫН АВЛАГЫН МОДУЛЬ СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

2021-12-02

Дэлхийн банк, Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа “ТОГТВОРТОЙ АМЬЖИРГАА-3 төслөөс сумын ИТХ-ын дарга, төлөөлөгчид, сумын болон багийн засаг дарга, ОНХС-ийн мумын ажлын хэсгийн гишүүд, санхүүгийн мэргэжилтэн, албан хаагчдад орон нутгийн хөгжлийн сангийн гүйцэтгэлийн үнэлгээний үр дүн, орон нутгийн хөгжлийн сангийн гарын авлагын модуль сургалт зохион байгууллаа. Сургалтын гол зорилго нь орон нутгийн албан хаагчид, нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөгчдийн чадавхийг бэхжүүлэх, шинээр томилогдон ажиллаж байгаа албан хаагчдад мэдлэг, мэдээлэл өгөх, ОНХС-ийн үйл ажиллагааг хууль журмын дагуу хэрэгжүүлэх, сайжруулахад дэмжлэг үзүүлэх юм.

Энэ сургалтыг зохион байгуулснаар

-ОНХС-ийн гол оролцогч болох Сумын ИТХ-ын төлөөлөгчид ОНХС-ийн тухай багц мэдлэг ойлголттой болсноор иргэдийн саналаар дэмжигдсэн ОНХС-ийн төслийн саналыг батлах үйл ажиллагаа хууль журмын дагуу хэрэгжих боломж бүрдэх,

-Шинээр сонгогдсон багийн Засаг дарга нар ОНХС-ийн тухай мэдлэг чадвараа сайжруулснаар ОНХС-ийн төлөлвлөлтийн үйл ажиллагаа хууль журмын хүрээнд хэрэгжиж иргэдийн саналыг авах үйл ажиллагаа сайжрах, иргэдийн оролцоог хангах

-Шинээр томилогдсон албан хаагчид ОНХС-ийн мэдлэг мэдээлэлтэй болох ба бусад албан хаагчид өмнөх мэдлэгээ бататган улмаар ОНХС болон УМС-ийн хэвийн үйл ажиллагааг сайжруулж, жилийн гүйцэтгэлийн үнэлгээнд сайн үнэлэгдэж хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх үр дүнтэй юм

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%