Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ

ӨНӨӨДӨР ДОХ-той ТЭМЦЭХ ӨДӨР

2021-12-01

ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийг жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-нд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Хүний дархлал хомсдлын вирусээр /ХДХВ/ хүмүүст халдварлаж, дархлалын тогтолцоог гэмтээж, улмаар үхэлд хүргэдэг энэ өвчний талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор НҮБ-ын гишүүн улс орнууд 1988 оноос эхлэн “ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр”-ийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлсээр ирсэн. Энэ өдөр олон улсад ХДХВ, ДОХ-оос сэргийлэх, тархалтыг бууруулахад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэгш байдал, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эрсдэлт бүлгийн хүн амыг ялгаварлан гадуурхалтаас ангид байлгах чиглэлээр төр, иргэний нийгэм, иргэн бүрийн анхаарлыг хандуулан, дэлхий нийттэй дуу хоолойгоо нэгтгэдэг юм. ХДХВ-ийн халдвар дархлалын тогтолцоог гэмтээсний улмаас хүний бие аливаа өвчнийг эсэргүүцэх чадваргүй болдог. Улмаар амь насанд аюул учруулахуйц халдвар, хорт хавдраар өвчилж, мэдрэлийн тогтолцооны гүнзгий хямралд орохыг Дархлалын олдмол хомсдол /ДОХ/ өвчин гэдэг. Монгол Улсад ХДХВ-ийн халдварын анхны тохиолдол 1992 онд бүртгэгдсэн. Үүнээс хойш ДОХ-ын 323 тохиолдол бүртгэгдэж 53 хүн нас баржээ. Харин 2021 он гарсаар 12 тохиолдол бүртгэгдсэн байна. Манай улсад бүртгэгдээд байгаа ХДХВ-ийн халдварын тохиолдлууд 100 хувь бэлгийн замаар дамжсан бөгөөд цус цусан бүтээгдэхүүн, эмнэлгийн тусламж үйлчилгээгээр болон эхээс хүүхдэд халдвар дамжаагүй байна.

ДОХ ЯМАР ЗАМААР ХАЛДВАРЛАДАГ ВЭ?

Хамгаалалтгүй бэлгийн хавьтал (үрийн шингэн, үтрээний шүүрэл)

Халдвартай цус, цусан бүтээгдэхүүн, зүү тариур дамжуулан хэрэглэх

Халдвартай эхээс хүүхдэд төрөхөөс өмнө, төрөх үед, төрсний дараа хөхний сүүгээр дамжиж болно.

XЭРХЭН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВЭ?

Бэлгийн харилцаанд орохдоо хамгаалалт хэрэглэх

Халдвартай цус, цусан бүтээгдэхүүн хийлгэхгүй байх

Зүү тариур, мэс заслын хэрэгсэл, хурц иртэй багаж xэрэгслийг дамжуулан xэрэглэхгүй байх

Халдвартай эхээс урагт болон хөхний сүүгээр хүүхдэд тусах эрсдэлтэйг анхаарахыг зөвлөдөг.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%