Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ

МӨРӨН СУМЫН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН 15-Р ХУРАЛДААН БОЛЛОО

2021-11-30

Энэ удаагийн хуралдаанаар:

-Үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, агуулга өөрчлөгдсөн сурах бичгүүдийг актлах, ашиглах хугацаа дууссан боловч чанар үзүүлэлт хэвийн ашиглаж хэрэглэсээр байгаа үндсэн хөрөнгүүдэд ашиглалтын хугацаа болон үнэ шинэчлэх тогтоох,

-"Нутгийн аваргууд" сургууль шинэ байранд орсонтой холбоотойгоор тус сургуулийн Ногоон байрыг шилжүүлэн ашиглах саналыг Авьяас сургуул, Аймгийн БТСГ-аас ОНӨГ-т гаргасан саналын тухай,

-Мөрөн сумын ХТҮТ ХХК-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй ашиглалтын хугацаа дууссан хөрөнгийг актлах тухай,

-Төрийн дээд шагналд тодорхойлох тухай,

-Мөрөн сумын ИТХ-ын хуралдаан товлох тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудыг тэргүүлэгчид бүрэн дэмжлээ. Сумын ИТХ-ын ээлжит 8-р хуралдааныг 2021 оны 12-р сарын 17-ны өдөр хуралдуулахаар товлолоо

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%