Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ

ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ ТЕХНОЛОГИЙН ШИЙДЛҮҮДИЙН ТАЛААРХ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭГ БОЛЛОО.

2021-11-25

Уулзалт хэлэлцүүлэгт Мөрөн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, аймаг, сумын ЗДТГ-ын холбогдох мэргэжилтнүүд, аймгийн Эрүүл мэндийн газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, “Мөрөн хот тохижилт үйлчилгээний төв” ХХК-ийн төлөөлөл оролцлоо. Уулзалт хэлэлцүүлгийн эхэнд Монголын Хог хаягдлын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, “Технологи бридж” ХХК-ийн Ерөнхий захирал П.Очирпүрэв “ Хог хаягдлын технологийн шийдлүүд” сэдвээр мэдээлэл хийлээ. Мөн Мөрөн хотын эмнэлгийн аюултай хог хаягдлын менежмент, Мөрөн хотын хог хаягдлын төвлөрсөн цэгийн өнөөгийн байдлын талаарх танилцуулга хийгдлээ.

Энэ үеэр Мөрөн сумын ИТХ-ын дарга Б.Нямдаваа, Монголын хог хаягдлын холбооны удирдах зөвлөлийн гишүүн,“Технологи бридж” ХХК-ийн ерөнхий захирал П.Очирпүрэв нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн гол зорилго нь байгаль орчинд ээлтэй, хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах үйл явцыг цогц байдлаар шийдвэрлэх, шинэ техник технологид тулгуурласан иж бүрэн менежментийг нэвтрүүлж дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах, өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн боловсруулах тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн технологийг орон нутагт танилцуулах цаашлаад нутагшуулахад оршжээ. “Технологи бридж” ХХК нь Мөрөн суманд хог хаягдал төлбөртэй хүлээн авах автомат машин RVM төхөөрөмжийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэн байршуулж, цаашид байгаль орчинд ээлтэй, хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах үйлдвэрийн түүхий эд бэлтгэх, устгах үйл явцыг цогц байдлаар шийдвэрлэх  чиглэлээр хамтран ажиллах юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%