ХӨВСГӨЛИЙН ЗАЛУУЧУУДЫН БҮТЭЭСЭН КИНО ДЭЛГЭЦНЭЭ ГАРЧ ЭХЭЛЛЭЭ
Хөвсгөлийн залуу бүтээлчид Ү.Тэмүүжин, Б.Батмөнх, Б.Доржжанцан, П.Сүхболд, У.Эрхэмбаяр, О.Өгөөмөр, Л.Өсөхбаяр, Ч.Пүрэвнамжил залуусын хайр дурлал, үерхэл нөхөрлөлийн үнэ цэнийг харуулсан “Чамруугаа очиж явна” анхны уран сайхны кино бүтээж Хөвсгөлчүүддээ толилуулж эхэллээ.
Залуучууд эвлэлдэн нэгдэж, бие биенээ ойлгон дэмжиж, итгэл өгч, урамшуулж чадвал тэдэнд ямар их нөөц, чадвар байдгийг энэ залуус харуулж чадлаа. Залуучууддаа баяр хүргэж, цаашдынх нь уран бүтээлд амжилт хүсье.