Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ

МӨРӨН СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ НАСАНД ХҮРЭГЧДИЙН ШАТРЫН ТЭМЦЭЭН БОЛЛОО

2021-11-25

Монгол Улсын Их хурлын Тамгын газраас шатрын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор 2013 оноос жил бүр МУ-ын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнийг улс даяар 3 үе шаттайгаар зохион байгуулдаг уламжлалтай. Үүний дагуу УИХ-ын даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Мөрөн сумын аварга шалгаруулах насанд хүрэгчдийн шатрын тэмцээн энэ сарын 20-ны өдөр зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Энэ удаагийн тэмцээнд эрэгтэй 10, эмэгтэй 3 тамирчин оролцсноос эрэтгтэйчүүдээс Мөрөн сумын 8-р багийн тамирчин Д.Ганзориг, "Мөрөн Вилла" ХХК-ийн шатарчин Х.Батчулуун, Мөрөн сумын 8-р багийн тамирчин Б.Алтаншагай, эмэгтэйчүүдээс Мөрөн сумын 2-р багийн шатарчин Бурмаа нар эхний байруудад шалгарлаа. Тэмцээнийг Мөрөн сумын ИТХ, Аймгийн Шатрын холбоо хамтран зохион байгууллаа. Тэмцээний ерөнхий шүүгчээр Аймгийн Шатрын холбооны нарийн бичгийн дарга, улсын шүүгч Э.Мөнхсүлд, улсын шүүгч М.Дэжидмаа, Д.Мөнхбат нар ажиллалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%