Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ

Мөрөн сумын ИТХ-ын ээлжит IX хуралдаан

2014-12-08

ИТХ-ын ээлжит IX хуралдаан 2014 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 10 цагт  ИТХ-ын дэргэдэх "Иргэний танхим"-д эхэлж, 18.55 цагт өндөрлөв. Ирц хангалттай, 25 Төлөөлөгч ирсэн байв. Мөн ИТХ-ын Ажлын алба, ЗДТГ-ын хамт олон, хэвлэл мэдээллийнхэн, ИНБ-аас төлөөлөл оролцлоо.
Хуралдаанаар 6 асуудал оруулж хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
1.Сумын ИТХ-ын Тэргүүлэгчид, Ажлын албаны 2014 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан
2. Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тайлан, үнэлэлт дүгнэлт өгөх тухай
3. а/.Сумын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, үр дүн, 2015 оны зорилтын тухай
    б/.Сум хөгжүүлэх сангийн тайланг хэлэлцэх
4.Сумын 2013 оны төсвийн гүйцэтгэл, 2014 оны өнөөгийн байдал, 2013 оны давсан орлогын зарцуулалт, дансны үлдэгдэл, 2014 оны давсан орлого, 2015 оны төсвийн төслийн тухай
5. Орон нутгийн хөгжлийн сангийн биелэлт, үр дүн, 2015 оны санхүүжилтийг эрэмбэлсэн тухай
6. Газар зохион байгуулалтын 2014 оны төлөвлөгөөний хэрэгжилт, 2015 оны  төлөвлөлтийн тухай зэрэг асуудлууд хэлэлцэгдсэн бөгөөд зарим нэг тогтоолын төсөл болон хавсралтанд өөрчлөлт хийгдсэнээр батлагдсан  байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5730
4267 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%