Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ИТХ

Багийн ИНХ-ын дарга нартай уулзах тухай

2017-05-03

Мөрөн сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Т.Мягмарсүрэн 2017 оны 05 дугаар сарын 03-ны 16 цагт  Багийн ИНХ-ын дарга нартай уулзаж, мэдээ мэдээллийг өгч, тэдний санал хүсэлтийг сонсон, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар харилцан санал солилцлоо. Хуралд багийн ИНХ-ын дарга Г.Төмөр, Л.Дашдаваа, Ш.Янжиндулам, Б.Баасанхүү, Н.Сайнжаргал, Б.Дугараа, Д.Мөнхсаятан, Н.Билэгбаатар, Б.Эрдэнэбилэг нар оролцов. Багийн ИНХ-ын дарга нар иргэдээс гаргасан санал гомдлыг танилцуулав. Тухайлбал: Нэн түрүүнд усны үнийг нэмсэн, хог хаягдал, захын үйл ажиллагаа бохир орчинд явагдаж байгаа, үерийн далангүйгээс болж бороо, шар усны үерт автах бэрхшээлүүд байгаа тул даланг нэн түрүүн барьж байгуулах, нохой устгал, хог хаягдал зэрэг иргэдээс гарсан саналуудыг танилцуулж, шийдвэрлэж өгөх талаар санал гаргав. Тус санал хүсэлтийг ИТХ-ын нарийн бичгийн дарга хүлээн авч, холбогдох газруудтай уулзаж, шийдэх талаар хариу өгнө гэв. Мөн Багийн ИНХ-ын дарга нарын ажлыг эрчимжүүлэх зорилгоор Хурлын дарга нарын үйл ажиллагаа дүгнэх, урамшуулах журам боловсруулан батлагдсаныг танилцуулахын зэрэгцээ удахгүй болох Нээлттэй хаалганы өдөрт идэвхтэй оролцох, айл өрх бүр хог хаягдлаа хашааныхаа гаднаас ачуулах хогийн савтай болох зэрэг ойрын үед хийгдэх  ажлуудыг танилцуулсан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5730
4267 / 74%
916 / 16%
266 / 5%
281 / 5%